СМАрт хөтөлбөрийн үзэсгэлэнгийн амжилттай зохион байгуулагдлаа


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Local news, 29.01.2023

Дэлхийн дулаарал, цэнгэг усны нөөц, хүнсний аюулгүй байдал, цагаачлал: эдгээр уулархаг нутагт тулгарч буй асуудал нь дэлхий дахинд мөн тулгарч буй. Уулархаг нутгийн Тогтвортой хөглийн сан болон Швейцарын хөгжлийн агентлаг нь урлагаас дамжуулан эдгээр асуудалд олон нийтийн болон шийдвэр гаргагч нарын анхаарлыг хандуулах нь СМАрт хөтөлбөрийн гол зорилго юм. 

Б.Бямба, зурагчин
Б.Бямба, зурагчин ©ШХА

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд соёлын хамтрагчид Швейцарт өмнө болон хойд нутгийн уран бүтээлчдийг хүлээн авч урлангаар хангадаг байна. Тэнд байрлах хугацаандаа уран бүтээлчид уулархаг нутагт тулгарч буй асуудлыг хөндсөн бүтээл туурвина. Хөтөлбөрийн төгсгөлд бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, бүс нутгийн иргэд, уран бүтээлчид болон мэргэжилтнүүдтэй танилцах боломжийг олгодог. Уран бүтээлчид эх орондоо эргэж ирсний дараа бүтээлийнхээ онцлог, өөрийн туршлагаасаа хуваалцсан үзэсгэлэнг олон нийтэд зориулан гаргадаг. СМАрт хөтөлбөр нь олон жилийн хугацаанд уулархаг нутгийн тогтвортой хөгжлийг дэмждэг олон улсын уран бүтээлчид, хамтрагчид нарын томоорон холбоог үүсгээд байна. Батхуягийн Бямба нь нүүдэлчин Монголчуудын нэг завгүй Улаанбаатар хотод амьдардаг. Гэсэн хэдийн ч зуны амралтаараа малчин өвөө эмээтэйгээ хөдөө тал нутагт өнгөрүүлсэн хүүхэд насаа тодхон санадаг байна. Тэрээр Загал цагаан морио 4 настайдаа унаж сурсан бөгөөд хөдөө тал нутаг, цэнгэг агаар, цагаан идээ, таван хошуу мал гээд дурсамжуудаа хэзээ ч мартдаггүй.

Хотод төрж өссөн хүү нисэгч болж, дэлхийг тойрно хэмээн мөрөөддөг байсан ч эцэг эхийнхээ ятгалгаар уул уурхайн инженерийн ангид элсэн орж төгсжээ.  Их сургуулиа төгсөөд ажлын талбарт гарахдаа удахгүй тус салбарын тогтвортой бус байдлыг санзаарчээ. Эдгээр уул уурхайн үйл ажиллагаа нь нутгийн хүмүүсийн эрх чөлөөтэй зорчих, нүүдэлэх эрхийг боогдуулж, тэдний хот сууринд шилжиж дөрвөн хананд хашигдан, зуун зуунаас хадгалж ирсэн соёл уламжлалаа алдахад хүргэж байгааг харсан.

Иймээс тэрээр амьдралаа өөрчилж, өөрийн сэтгэл санаа, сэтгэгдлээ гэрэл зургаар буулгахаар шийджээ. Түүний анхны зургууд нь сүүлийн нүүдэлчид болон өвөг дээдсийгээ буулгасан байдаг. Ингэхдээ тэрээр хүн байгалийн мөнхийн холбооны тухай бодох болж “бид чинь зүгээр нэг хэврэгхэн өвс мэт” гэдгийг ойлгожээ.

Гэрэл үургийн нөлөөлөх хүчийг мэдсэнээр тэрээр тогтвортой хөдөө аж ахуйг хэрэгжүүлдэг газар, улстай танилцахыг хүснэ. Мөн нэг өдөр түүний хамаатан саднаас зарим нэг нь гээсэн өв соёлоо сэргээхээр илүү дэвшилтэт арга хэрэгслээр тоноглогдон хөдөө орон нутагтаа буцаж ирнэ гэдэгт итгэнэ.

Уулын бүсэд төрж өссөн хүмүүст энэ нутаг нь ямар чухал болохыг тэр ойлгож, нутгийн иргэдийн ирээдүйд зорьж, өнөөдөр тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдэж байгааг хальсандаа буулгасан. Тэр хоньчдыг дагаж малд нь хамт явна. Малчид усны хомсдол, чонын аюултай хэрхэн хослон амьдарч байгааг ажиглана. Органик тариалан эрхэлдэг хүмүүсийн зорилно бол зөвхөн ашгийн төлөө бус харин өөрсдийн болон байгаль орчны ирээдүйн сайн сайхны төлөөх итгэл найдвар юм.

Б. Бямба нь Улаанбаатарт ажиллаж амьдардаг. Бямбын урын санд хөрөг зураг болон 16 жилийн турш амьдарсан гэр хороолол, хотын захын өдөр тутмын амвдрал, гудамжны зураг зонхилно. СМАрт хөтөлбөрийн хүрээнд Поскиаво дахь урлан хөтөлбөрт 2022 оны 6-8 сарын хооронд оролцож, тогтвортой хөдөө аж ахуй, тариаланчид, малчид болон тэдэнд тулгамдсан асуудлыг баримтжуулсан.