Миний ирээдүй бол хөл бөмбөг


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

Local news, 06.05.2021

Швейцарын хөгжлийн агентлагт байхад  Баттөгөлдөр хэмээх 21 настай гайхалтай нэгэн залуутай уулзах боломж олдсон юм. Тэрээр жаахан хүүгээс "мэргэжлийн хөл бөмбөг бүтээгч" нэгэн болсон тухай гайхалтай түүхийг бидэнтэй хуваалцсан юм. Баттөгөлдөр эгч болон эгчийнхээ дөрвөн хүүхдийн хамт амьдардаг

Баттөгөлдөр хөл бөмбөг оёж байна
Баттөгөлдөр хөл бөмбөг оёж байна ©ШХА

Ээж нь амьд сэрүүн байхдаа хоёр хүүхдээ өсгөх боломжгүй болж тэднийг асрамжийн газар өгчээ. Тэрээр амьдралынхаа арван жилийг тэнд өнгөрөөсөн бөгөөд үүний дараа ээж нь тэднийг ирж авсан юм. Харамсалтай нь ердөө нэг жилийн дараа тэрээр ээжийгээ алдаж эгчтэйгээ амьдарч эхэлжээ. Түүний эгч барилга дээр ажиллагдаг ч энэ нь зөвхөн улирлын чанартай ажил. Тиймээс мөнгө үргэлж дутагдаж, амьдрал тэдний хувьд тасралтгүй тэмцэл байсаар ирсэн. Төөгөө Төв аймгийн Эрдэнэ сумын  МСҮТ-д сантехникийн мэргэжлээр сурч байсан боловч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй. 

Тэрбээр асрамжийн газарт байхдаа Есүс Христэд итгэж, сүмд тогтмол очдог байв. Сүмийн пастор түүнд хөл бөмбөгийг гараар урладаг цехэд ажиллахыг санал болгосоноор түүний амьдрал хөл бөмбөгтэй холбосон юм. Мөн пастор түүнд хэрхэн гараар хөл бөмбөг оёх талаар зааж сургажээ. Төөгөө хөл бөмбөгт маш сонирхолтой байсан тул бөмбөг оёх нь түүний хүсэл мөрөөдөлтэй тохирч байлаа. Тэрээр алдартай хөл бөмбөгчдийг даган дуурайж "Миний амьдрал Португалийн алдарт тоглогч Роналдогийн амьдралтай төстэй. Тэрээр ядуу гэр бүлд өссөн бөгөөд хэзээ ч бууж өгч байгаагүй. Өдөр бүр хичээж, шаргуу хөдөлмөрлөдөг тул эцэст нь тэрээр дэлхийн хамгийн алдартай тоглогчдын нэг болсон. Би ч бас Роналдо шиг алдартай хөл бөмбөгчин болохыг хүсч байна" гэж бахархалтайгаар хэлсэн юм.

Пастор  2018 онд Зүүн Сүхбаатар аймгийн сүмийн дэргэдэх хөл бөмбөг урлалын  жижиг цех нээж, гуравхан ажилтантай боллоо. Харин одоо цех өргөжиж аль хэдийнээ найман ажилтантай болж, үйл ажиллагаа нь илүү тогтвортой, ашигтай ажиллах болсон байна. Хөл бөмбөгийн албан ёсны брэнд нэр нь “Zev” бөгөөд сүмийн пастор Мөнхжаргал үүнийг анх санаачилжээ. Уг брэндийн гол зорилго нь эмзэг бүлгийн хүүхдүүдийг спортоор дамжуулан дэмжих, тэднийг урамшуулах, өөртөө итгэх итгэлийг олгоход оршиж байгаа юм. Пастор хэлэхдээ "Хөл бөмбөг бол эв нэгдэл, хамтын ажиллагаа, энх тайван, түншлэлийн билэгдэл юм. Тиймээс хэрвээ бидэнд боломж олдвол хөл бөмбөг бүтээж залуучуудад түгээмээр байна" гэлээ. 2021 оноос Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд хөл бөмбөг түгээх зорилгоор энэхүү жижиг цехүүдийг дэмжиж эхэлсэн байна. Энэ жилээс эхлэн уг цех ШХА-ийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслийн дэмжлэгтэйгээр “Хариуцлагатай Нүүдэлчид” төслийн хүрээнд хөл бөмбөгөө сарлагийн арьсыг хийж эхэлсэн. 

"Миний хувьд 2018 оноос хойш бараг 500 орчим хөл бөмбөг хийсэн. Гэхдээ 2020 онд манай жижиг цех Covid-19-ийн хязгаарлалттай тулгарч, үйлдвэрлэлээ түр зогсоосон. Би ажлаа бас мөрөөдлөө маш их санаж байна. Ямар ч дарамт шахалт байхгүй, зөвхөн хөл бөмбөг оёход анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд манай байгууллага биднийг маш их дэмжиж ажилладаг тул надад маш их таалагддаг. ШХА-тай хамтын ажиллагаагаа эхлүүлэхдээ өндөр чанарын, оёход хялбар, гэмтэл багатай Монгол сарлагийн арьсыг ашиглаж эхэлсэн. Ийм өндөр чанартай материалаар бөмбөг хийдэг болсондоо маш их баяртай байна" гэж Төөгөө сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэхүү жижиг бизнесийг дэмжих нь ШХА-ийн хувьд  хариуцлагатай зохион байгуулалтын зарчмыг баримтлан, чанартай арьсыг зөвхөн малчдаас авах нь чухал юм. Малчид сарлагийн арьсаа хоршоонд тушааж хоршооны зохион байгуулагчид чанарыг сайтар шалгадаг. Энэхүү тушаасан арьсыг мэдээллийн санд бүртгүүлсний дараа хоршоод боловсруулах үйлдвэрүүдэд борлуулдаг.

Сарлагийн арьсны чанар тийм ч сайнд тооцогддоггүй байсан тул арилжааны чухал ач холбогдолгүй байлаа. “Хариуцлагатай Нүүдэлчин” төслийн хүрээнд ШХА-ын дэмжлэгтэйгээр сарлагийн арьс  өндөр чанартай, үнэ цэнэтэй бүтээгдэхүүний нэг болжээ. Энэ нь чанарын өндөр шаардлага хангаж, бат бөх байдлаа хадгалсаар байгаа тул сарлагийн арьсыг зах зээл дээр цаашид боловсруулахад эрэлттэй байх болно гэдэгт бид итгэлтэй байна.

Илүү ихийг энэ видеоноос үзээрэй. www.youtube.com