Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн II үе шат)

Progetto concluso
ШХА нь Ховд аймгийн Политехникийн коллежийн Хүнсний ногоо боловсруулах сургалтын дадлагын өрөөг бүрэн тохижуулсан. © ШХА © SDC in Mongolia

Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн II  үе шат (МБС II) нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн тэгш, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Төсөл нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангах, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангасан байдлаар нийт залуучуудад үр өгөөжийг нь хүртээхийн тулд энэхүү төслийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ. Ядуурлыг бууруулах, жендерийн тэгш байдлыг хангах асуудал нь төслийн загвар, төслийн хүрэх үр дүнг тодорхойлсон баримт бичгүүдэд бодит тусгалаа олсон.

Paese/Regione Tema Periodo Budget
Mongolia
Formazione professionale
nothemedefined
Formazione professionale
01.01.2016 - 31.12.2018
CHF  2’400’000
Contesto

Монгол Улсын эдийн засаг сүүлийн таван жилд хурдацтай өсч, нэн ялангуяа эрдэс баялгийн салбар эрчимтэй хөгжсөн нь мэргэшил, ур чадвартай ажилтны эрэлт хэрэгцээ түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд асар их өөрчлөлт гарах үндэс болсон.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын ажлын чанар сайжирч, төгсөгчдийн тоо нэмэгдсэн хэдий ч ажил олгогч эзэд мэргэшилтэй ажиллах хүчний эрэлт хэрэгцээ хангагдаагүй хэмээн мэдээлсэн хэвээр байгаа бөгөөд ур чадвартай олон залуу ажилтан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэлд өртсөөр байна. 2014 оны байдлаар 15-25 насны залуусын ажилгүйдлийн түвшин төсөл хэрэгжих аймгуудын дүнгээр 17 хувь байна (улсын хэмжээнд 7.9 хувь). Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлого, түүний хэрэгжилт нь эдгээр залуу хүмүүс хөдөлмөрийн зах зээлд чөлөөтэй нэвтрэн ороход дорвитой хувь нэмэр болж чадахгүй байгаа юм.

 

Obiettivi

Төслийн хоёрдугаар үе шатанд тавьсан зорилго нь сонгогдсон бүс нутаг болох Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Баянхонгор (Баруун бүс), Өмнөговь, Дархан болон Улаанбаатар хотод эрэгтэй, эмэгтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.

Gruppi target

Төслөөс шууд үр шим хүртэгчид нь  сургуулиас ажилд шилжих шилжилтийн үедээ байгаа эрэгтэй, эмэгтэй залуучууд байна. Эдгээр нь ихэвчлэн хөдөө орон нутаг, хотын захын хороололд амьдардаг залуус, мэргэжлийн боловсрол, сургалтын урт, богино хугацааны курс, сургууль төгсөгчид, ажилгүй иргэд болон албан бус салбарт ажиллагсад байна.  

Effetti a medio termine
  1. Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр нь залуучуудад хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлсэн байна. 
  2. Залуучуудад үзүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үр дүнтэй болсон байна.
  3. Залуучууд гарааны шинэлэг бизнесийг эрхлэн явуулах бөгөөд энэ нь цаашид өргөжин хөгжих чадавхитай болсон байна.
Risultati

Risultati principali attesi:  

  1. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсруулж, батлуулахаар өргөн барьсан байна.
  2. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг оновчтой болгоно.
  3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий удирдан зохицуулах механизм нь үр дүнд чиглэсэн байна.
  4. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний арга зам, үйл явц, арга хэрэгслүүд оновчтой болсон байна.  
  5. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудын чадавхи дээшилсэн байна.
  6. Орон нутгийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн түншлэл бэхжсэн байна.
  7. Залуучуудын гарааны бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх загварыг туршина.
  8. Бизнес хөгжлийн үйлчилгээний байгууллагууд нь сонгогдсон гарааны бизнес эрхлэгчдэд  чанартай үйлчилгээ үзүүлдэг болсон байна.
  9. Зөвлөн туслах үйлчилгээ болон төгсөгчдийн сүлжээ нь залуучуудын бизнес гарааг дэмжинэ


Risultati fasi precedenti:  

“Баруун бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалт”-ын төслийн эхний үе шатанд дараах ололт, амжилтад хүрсэн. Үүнд:

  1. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх ажил олгогчид болон  олон нийтийн ойлголт, хандлага эерэгээр өөрчлөгдсөн;
  2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын чанарыг дээшилж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн  сургалтын хөтөлбөр боловсруулагдсан;
  3. Баруун бүсийн арга зүйн төвийн үйл ажиллагаа сайжирсан.

Төслийн нэгдүгээр үе шатны “Орон нутгаас үндэсний хэмжээнд”, “Хувийн хэвшлийн оролцоо” “Оролцоо хангасан  хамтын үйл ажиллагаа” зэрэгт суурилсан арга хандлагыг Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас шилдэг туршлага хэмээн үнэлсэн. Ялангуяа сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа хувийн хэвшил болон холбогдох бүх талыг оролцуулан хэлэлцүүлсэн нь тэдний үүрэг хариуцлагыг улам нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Энэхүү үйл явц нь төслөөс боловсруулсан сургалтын хөтөлбөрийн загварыг үндэсний хэмжээнд хэрэглэхээр шийдвэрлэхэд чухал түлхэц болсон юм. Төслөөс боловсруулж гаргасан “Ажил мэргэжлийн лавлах” (дэлгэрэнгүй тодорхойлолт) боловсруулах аргачлалыг, ажил олгогч эзэд зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжлүүдээр лавлах боловсруулахдаа ашиглах болсон.


Direzione/Ufficio responsabile DSC
Credito Cooperazione allo sviluppo
Partner del progetto Partner contrattuale
  • GFA, GEFAK болон Swiss Contact компаниудын консорциум


Altri partner

Гэрээт түнш

GFA, GEFAK болон SwissContact компаниудын консорциум

Хэрэгжүүлэгч түнш

Орон нутгийн түншлэгч байгууллагууд

Дараах байгууллагуудыг төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах илүү магадлалтай гэж үзэж байна.

  • Монгол Улсын Хөдөлмөрийн яам
  • Монгол Улсын Аж үйлдвэрийн яам

  • Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс

  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллага

  • Хөдөлмөрийн хувийн бирж

  • Бизнес хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэгч байгууллага, бизнес инкубатор төв

  • Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо

Coordinamento con altri progetti e attori

ШХА-ийн санхүүжилттэй Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төсөл, Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөр, Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл (STVET), Монгол Улсад ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (SECiM), ОУХБ-ын Бангкок дахь Ази, Номхон далайн Бүсийн төв, Мэргэжлийн боловсрол, сургалт-түншлэл ТББ

Budget Fase in corso Budget Svizzera CHF    2’400’000 Budget svizzero attualmente già speso CHF    2’257’780
Fasi del progetto

Fase 2 01.01.2016 - 31.12.2018   (Completed)