Бэлчээрийн үндэсний зөвлөгөөн

Wednesday, 27.09.2017 – Thursday, 28.09.2017

Konferenz

ногоон-алт
Бэлчээр - Монголын "ногоон алт" © SDC

Монгол орны нийгэм эдийн засаг, МАА-н үйлдвэрлэлийн тулгуур багана болсон бэлчээр нутгаа хамгаалах, доройтлоос урьдчилан сэргийлэх, зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх зорилгын дор салбарын мэргэжилтнүүд болон малчид, бэлчээр ашиглагчид хуран чуулж хамтын ажиллаагаа, харилцан уялдаа холбоогоо хөгжүүлэх, бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахад энэ форумын үндсэн зорилго оршино.

Үндэсний форум 2017 оны 9-р сарын 2--28-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Форумын хүрээнд ханан илтгэл болон хэлэлцүүлгүүд дараахь сэдвүүдээр явагдана:

  • Малчдын оролцоо, идэвх санаачилга, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь  бэлчээр нутаг, байгалийн бусад нөөцийн тогтвортой, зүй зохистой ашиглалтын чухал хэсэг болох тухай
  • Бэлчээрийн сэргэх чадавхийн зүй тогтол, зарчим болон төлөв байдлын өөрчлөлтийн загварууд нь бэлчээр ашиглалт болон салбарын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх үндэс болох нь
  • Бэлчээрийн төлөв байдлын хяналт үнэлгээ, түүний онол арга зүйн үндэслэл,   хэрэглээ, үр дүн
  • Бэлчээр ашиглалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх боломжууд
  • Бэлчээрийн экологи болон экосистемийн үйлчлэл, түүний тогтвортой байдлыг хангах нь
  • Бэлчээр, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтад МАА-н түүхий эдийг түшиглэсэн аж үйлдвэрийн салбар болон хэрэглэгчдийн үүрэг, оролцоо

Форумын хүрээнд зохион байгуулагдах бусад арга хэмжээ:

  • МАА-н салбарын үзэсгэлэн: Бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөр, байгууллага компани, бэлчээрийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, боловсруулах үйлдвэр, гар урлал хийдэг иргэн,  аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.
  • Бэлчээрийн сэргэх чадавхийг тодорхойлох, чадавхийн мэдээллийг ашиглах арга зүйн үзүүлэх сургалт.
  • “Бэлчээр- Ногоон Алт” сэдэвт фото зургийн үзэсгэлэн
  • Оюутнуудын дунд зохион байгуулах Бэлчээрийн ургамал таньж тодорхойлох уралдаан
  • Сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүний загварын үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа

Аман болон ханан илтгэл хүлээж авах хугацаа: 2017 оны 7 сарын 15-аас 8 сарын 25 хүртэл

Илтгэлийн загвар болон тавигдах шаардлага: http://bit.ly/2tktH3a

Чуулганд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү.

http://bit.ly/2vdUnmG

Бүртгэлийн хураамж:
МБАНХ-ны гишүүн: 60.000₮

МБАНХ-ны гишүүн буc: 80.000₮ 

Оюутан:30.000₮ 

Location: Улаанбаатар хот