Боловсролын салбарын шинэлэг арга бол Банхар сэтгэл заслын эмчилгээ

Local news, 04.10.2021

Швейцарын хөгжлийн агентлаг  Монголын Урлагийн Сэтгэл Заслын  Мэргэжлийн  Холбоотой хамтран  “Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх Банхар арт терапи”  төслийг  Боловсролын салбарт жишиг болгон Нийслэлийн гурван  сургууль дээр амжилттай  хэрэгжүүлсэн. 

Банхар сэтгэл заслын төсөл хамт олон
Банхар сэтгэл заслын төсөл хамт олон ©ШХА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны хамтарсан сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар 29 наснаас доош насны  хүүхэд, залуучууд амиа хорлох эрсдэл маш өндөр байгаа нь ажиглагдсан. Монгол Улсад жилд 500-600 хүн  амиа хорлосон байна. Үүний 25 хувь нь 10-25 насны хооронд хүүхэд, залуучууд байсан бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт нэг гоолох шалтгаануудын нэг байсан. Дээрх судалгаанд  суурилж Боловсролын  салбарын хүүхэд хамгааллын  бодлогын хүрээнд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх,  үйлчилгээний шинэлэг аргыг нэвтрүүлэхээр энэхүү арт терапи төслийг хэрэгжүүлсэн билээ.

Төслийн зорилго  нь хүүхдүүдийн дунд  далд, давтагдаж, даамжирч явагдаж улмаар хүүхдийг амиа хорлоход хүргэж байгаа  үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт, хүчирхийллийн талаар олон нийтийн дунд нээлттэй ярилцах, мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэхэд хүүхэд, эцэг эх, багш нарын хамтын ажиллагаа, оролцоог  сайжруулах юм.

Төслийн үр дүнд нийт 603 хүүхдийг үе тэнгийнхний дээрэлхэлт хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх үе тэнгийн сургагч, ментороор бэлдсэн. Нийт 800 гаруй багш нарт сургалт зохион байгуулсан. 780 үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийллээс хүүхдээ хэрхэн хамгаалах талаар  эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх ойлголт, мэдээллийг хүргэж    ажилласан.

Үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаар хаалтай биш нээлттэй ярилцья  “Бидэнд шийдэл бий” онлайн чуулга уулзалт зохион байгуулж нийт  15000  гаруй хүнд хүрч ажиллалаа. Энэ үйл  ажиллагаанд олны танил дуучныг оролцуулж  хамтран ажилласан нь нийтэд мэдээлээл түгээхэд ач холбогдолтой байсан. 

Олон улсын хүүхдийг шийтгэхийн эсрэг өдөр буюу 4 сарын 30-нд Нийслэлийн Боловсролын газартай хамтран 850 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч нарт үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхэд уриалж мэдлэг мэдээлэл өгч мөн орчин үеийн хүүхэдтэй ажиллах хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудыг багш нар хэрхэн хэрэгжүүлж болох талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан.

Хүүхдийн сэтгэлхөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх банхар картаа хэвлэж сургагч хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүдэд хүлээлгэн өгсөн. Үе тэнгийн дээрэлхэлт, дарамтанд өртсөн хүүхдүүдэд зориулсан онлайн арт терапи хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн.

Энэ төсөл бол боловсролын салбарт анхдагч болж амжилттай хэрэгжсэн. Төсөл хэрэгжих  үед болон онлайн чуулганы үеэр энэхүү төслийн хэрэгжүүлэх хүсэлтүүдээ 15 сургууль илэрхийлсэн. Цаашид үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийллийн талаарх төслөө үргэлжүүүлж сургууль бүхэн дээрэлхэлтийн эсрэг дүрэм, журамтай байх уриалга гаргаж цахим гарын үсэг зуруулж эхлээд байна.

“Аав, ээждээ хандаж хэлэх бидний үгс” онлайн хэлэлцүүлэгт олон эцэг эхчүүд, хүүхдүүд оролцож цаашид энэ арга хэмжээг өргөжүүлж боловсронгуй, хүртээмжтэй болгох шаардлагатай байгааг олж харсан.  Үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамтын талаар  эцэг эхчүүд, багш нар хамтран ажилласнаар хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсролд нь анхаарах боломжтой болж байна. 

Дэлгэрэнгүйг www.facebook.com/Mongolian-Professional-Art-Therapy-Association-458008187934323 аваарай.