Видео, мульмедиа

Сүүний фермийн залуу эзэн

Я.Чагнаадорж нас дөнгөж хорь гарч яваа ч амьдралд хөлөө олох гэж нэлээдгүй сорилт давжээ. Их сургуульд нягтлангийн мэргэжлээр суралцаж байгаад төгсөж амжилгүй, хөдөө мал маллахаар болсон. Тэрээр удалгүй сүүний чиглэлийн зургаан үнээтэй худалдан авчээ. Өдгөө тэрээр 50 гаруй үнээтэй ферм эрхлэхээс гадна сүүгээ боловсруулж тараг үйлдвэрлэдэг болсон.

Ажилгүй болон ажил идэвхтэй хайж буй залууст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, мөн залуучуудын гарааны бизнесийг дэмжих замаар залуучуудын ажил эрхлэх боломжийг дээшлүүлэх зорилготой ШХА-ийн энэхүү цогц хөтөлбөр нь Чагнаадоржийн нэгэн адил олон залууст амьдралд хөлөө олж, ажил хөдөлмөрийн мөр хөөхөд нь дэмжлэг үзүүлж байна. 

Видео: "Үр өгөөжөө өгсөөр л байна"

2005 онд ШХА-ын Ногоон Алт төсөл Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчдын хүсэлтээр орхигдсон 1000 га хадлангийн талбайг сэргээх санаачлагыг дэмжсэн юм. Чулуун хашаа барьж малын хөлөөс хамгаалан, усалгаа хийдэг болсноос хойш хадлангийн талбайн ургац 5 дахин нэмэгдэж, 560 гаруй малчин өрхүүд өвс тэжээлээ бэлддэг болжээ. Малчид жилд дунджаар 3000 тонн хадлан хураан авч байна. Ийнхүү 10 гаруй жилийн тэртээ оруулсан багахан хөрөнгө оруулалт өдгөө хэд дахин үржиж, үр өгөөжөө өгсөөр буйг малчид нүдээ олсон хөрөнгө оруулалт болсон гэж өгүүлж байна.

Швейцарын хөгжлийн агентлаг Монголд

Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол улсад албан ёсоор 2004 онд төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлснээр даруй 10 жил өнгөрчээ. 2014 онд тохиосон Швейцар, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулсан "Хамтын зүтгэл - Бодит үр дүн" баримтат киног хүлээн авна уу. 

Мультимедиа: Төслийн үр шимийг хүртэгсдийн түүхээс

Швейцарын хөгжлийн агентлагаас Монголын ард түмний амьдралд үр шимээ хүртээх олон арван төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд тус агентлагтай хамтран ажилладаг, төслийн үр өгөөжийг нь хүртэгсдийн тоо хэдэн зуугаар тоологдох болсон.

Ядуурлыг бууруулах, малчид, ногоочид, бичил уурхайчдын амьжиргааг дээшлүүлж орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж ирсэн тус агентлагийн хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй гэдгийг олон хүний амьдрал гэрчилж буйг бид гэрэл зургийн хальснаа буулгаж, мултимедиа хэлбэрээр олон нийтэд мэдээлэхийг зорилоо.

Залуу уран бүтээлчийн нэг “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Д.Даваанямын туурвисан богино хэмжээний мультмедиаг хүлээн авна уу.
   
Цөлжилтийг сааруулах төсөл:
Ж.Хартолгой, Ховд аймгийн Буянт сумын ногоочин
Үзэх

Ногоон алт - Бэлчээрийн Экосистемийн удирдлага төсөл:
С.Дүгэрсүрэн, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын малчин

Үзэх

"Харилцагч бүрийг инээмсэглэл дүүрэн үдэхийг хүсдэг"
Ц.Лхагвасүрэн, Завхан аймгийн НЦҮ-ний төвийн менежер

Нэг цонхны үйлчилгээ төсөл

"Энэ мэргэжлийг сонгосон байхад төгсөөд ажилгүй байна гэж байхгүй"
Завхан аймаг дахь МСҮТ-ийн оюутан Г. Бямбадорж, Н. Дархижав Баруун бүсийн Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл

Монгол дахь бруцеллёзын хяналт: Хүн малын эрүүл мэндийн төлөө хүний эмч, малын эмч нар хамтран ажиллаж байна

Малын эрүүл мэнд төсөл 

Дижитал түүхүүд (Digital Storytelling)

Дижитал түүх (digital storytelling) нь хүмүүст өөрийн амьдралын түүх, туршлагыг бусадтай хуваалцах боломж олгож буй орчин үеийн мэдээллийн мультмедиа төрөл/жанр юм. Уламжлалт түүх, домог, тууль хүүрнэлийн аргыг орчин үеийн дижитал технологитой хослуулсан шинэлэг мэдээллийн энэ төрлийг өдөр тутам бидний эргэн тойронд өрнөж буй үйл явдал, хувь хүнд тохиолдсон түүхийг өгүүлэхэд ашиглахад тохиромжтой. Дижитал түүх өгүүллийн энгийн хэрнээ хүчирхэг энэ төрлийг ашиглан Швейцарийн хөгжлийн агентлагийн ажилтнууд өөрсдийн ажлын үр дүн, туршлагаас хуваалцах, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамрагдагсдын амьдралын бодит түүхээс хуваалцахад өргөн ашиглаж байна. ШХА-ын дижитал түүхийг хүлээн авна уу.

"Эгэл амьдралын баатар" - ШХА-ийн Ногоон алт төслийн менежер Ц. Энх-Амгалан 

"Итгэлцлийн гүүр" - ШХА-ийн Ногоон алт төслийн ажилтан Ч. Баярмаа 

Зарим мультмедиа нь зөвхөн англи хэлээр байгаа тул англи хэл дээрх бүтээлүүдийг энэ линкээр үзнэ үү.