Швейцарын Холбооны Улс нь 2024 оны дундуур хөгжлийн хамтын ажиллагаагаа Монгол болон хэд хэдэн улс орон хаана. Тиймээс хийсэн ажлууд, хэрэгжүүлсэн төслүүд, ТХЗ-2023 хамт Алсын хараа 2050-тай уялдуулан энэхүү гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.
“Өнгөрсөн-одоо-ирээдүй” Швейцарын хөгжлийн агентлаг Монголд” гэрэл зургийн уралдаан нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсад хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг гэрэл зургаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх зорилготой залуу уран бүтээлчдийг оролцуулах гэрэл зургийн уралдаан юм. Энэхүү уралдааныг Монгол Улсын Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Гамма агентлаг болон Батзориг сангийн хамтын санаачлага юм. 2023 оны 8-р сарын 01нд Улаанбаатар хотноо болох шагнал гардуулах ёслол болж 60 оролцогч оролцох бөгөөд гурван ялагчийг шүүгчид, мэргэжилтнүүд шалгаруулна. Урьдчилан шалгарсан шилдэг оролцогчдын зургийг каталогт хэвлүүлж, Монгол даяар дэлгэн үзүүлэх болно.
Оролцогчид:
Зургийн уралдаанд залуучуудын төлөөлөл болох 18-34 насныхан оролцоно.
Сэдэв: “Өнгөрсөн-одоо-ирээдүй” Швейцарын хөгжлийн агентлаг Монголд
Тогтвортой хөгжлийн зорилт нь ядуурлыг арилгах, эх дэлхийгээ хайрлах, бүх ард иргэд амар амгалан, хөгжил цэцэглэх бүх нийтийн уриалга юм. 2030 он гэхэд бүх нийтийг хамарсан эдгээр шинэ зорилтуудын дагуу улс орнууд ядуурлын бүх хэлбэрийг зогсоох, тэгш бус байдалтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хэнийг ч орхигдуулахгүй байх хүчин чармайлтаа дайчлах болно. ТХЗ нь өнөөгийн дэлхийн хамгийн тулгамдсан сорилтуудыг шийдэж, тогтвортой хөгжлийн гурван хэмжигдэхүүн буюу эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн оролцоог тэнцвэржүүлэхийн тулд улс орон даяар болон хоорондын хамтын ажиллагааны түншлэлд уриалж байна. Зорилгодоо хүрэхийн тулд Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, хүмүүс бүгд өөр өөрийн үүргээ биелүүлэх хэрэгтэй.
Швейцарын Холбооны Улс ТХЗ-ын бүх 17 зорилтыг дэлхий даяар хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд Монгол Улсад ШХА хувьд бүх зорилтыг хангаж ажиллахгүй байна. Тиймээс бид тодорхой ТХЗ-ыг сонгосон: Оролцогчид уран бүтээлдээ дараах сэдвүүдийн нэг буюу хэд хэдийг сонгож болно.