“ШХА-ийн Өнгөрсөн-одоо-ирээдүй” гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол орон даяар амжилттай толилууллаа


Questa pagina non è disponibile in italiano. Selezionare una delle lingue seguenti:

Local news, 09.11.2023

Швейцарын хөгжлийн агентлагийн “Өнгөрсөн-одоо-ирээдүй” гэрэл зургийн уралдаан нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлсэн ажлуудыг гэрэл зургаар сурталчилан таниулах, залуу уран бүтээлчдийг оролцуулах гол зорилготой байсан. 

"Өнгөрсөн-Одоо-Ирээдүй" гэрэл зургийн үзэсгэлэнгээс
"Өнгөрсөн-Одоо-Ирээдүй" гэрэл зургийн үзэсгэлэнгээс ©ШХА

Уг үзэсгэлэнг Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Соёлын яам, гэрэл зургийн Гамма агентлаг болон Батзориг сан хамтран санаачилж хэрэгжүүлсэн юм.

Швейцар, Монгол хоёр улс нь 1964 оноос эхтэй найрсаг дипломат харилцаатай. Манай хоёр улс ардчиллын үнэт зүйл, улс төрийн харилцан солилцооны нийтлэг ойлголттой. Швейцарын хөгжлийн агентлаг нь 2001 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2004 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээснээр үйл ажиллагаа нь улам өргөжин идэвхжсэн юм.

Залуу уран бүтээлчдийн Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл, тэмүүлэл нь тэдний гайхалтай гэрэл зургуудаас тод харагдаж байна. Мөн тэд гэрэл зургаараа дамжуулан Монгол Улсын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, энх тайвныг цогцлоох, тогтвортой хөгжлийн асуудлуудыг онцолсон байна. Уралдаанд нийт 100 орчим уран бүтээлчид, залуучууд оролцсон. Оролцогчдын ирүүлсэн гэрэл зургуудаас гадна ШХА-ийн сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг харуулсан гэрэл зургуудыг нэмж оруулсан.

Швейцар, Монгол улсууд өөрсдийн холбогдох стратегидаа залуучуудад тэргүүлэх ач холбогдол өгч, дэмжиж байгаа учраас 34 хүртэлх насны шинээр гарч ирж буй залуу уран бүтээлчид, гэрэл зурагчдыг уралдаанд хамруулахаар шийдвэрлэсэн. Залуучуудын сэтгэлгээний өвөрмөц арга барилыг илэрхийлэх, бидний өдөр тутам тулгардаг сорилтуудын шинэ шийдлүүдийг хуваалцахад дуу хоолойгоо хүргэх таатай орон зайг тэдэнд бий болгох нь чухал юм. Залуу үеэ сонсох нь бидний үүрэг. Бидэнтэй хуваалцахыг хүсч байгаа тэдний санаа бодлыг ойлгохын тулд бид чадах бүхнээ хийх ёстой.

“Монголын соёл урлагт үнэлж баршгүй дэмжлэгийг тууштай үзүүлдэг ШХА-т чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Учир нь Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд айлчлах жил” болгон зарласнаас хойш аялал жуулчлал, соёлын салбарыг хөгжил, эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх салбар болгон 2023-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тэргүүлэх ач холбогдол бүхий зорилт болгон оруулсан. Ковид-19 цар тахлын дараа Монгол Улсын эдийн засаг сайжирч, 2023 онд өсөлтийн тогтвортой байдлыг хангах төлөвтэй байна. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, 2050 он хүртэлх алсын харааны үр дүн нь Монгол Улсын хөгжлийг дэмжих, сэргэлтийг хурдасгах зорилготой юм. Тус үзэсгэлэнгийн гол санаа нь гэрэл зургийн уралдаанд амжилттай оролцсон залуу гэрэл зурагчдын гайхалтай өвөрмөц, сонгогдсон гэрэл зургуудаар дамжуулан Монгол Улсын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, энх тайвныг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг харуулахыг зорьсон” хэмээн Соёлын сайд Чинбатын Номин онцолсон юм.

Энэхүү уралдааны ялагчаар залуу гэрэл зурагчин Энхбатын Тайчар тодорсон билээ. Тэрээр эхний байрыг эзэлж, Швейцарын Холбооны Улсад айлчлах шагналын эзэн болсон. “Би энэ гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн гэдэгтээ итгэхгүй байсан. Аравдугаар сард Швейцарт аялахдаа л би ялагч болсон гэдэгтээ үнэхээр итгэсэн. Анх удаагаа гадаадад явж байсан болохоор сэтгэл их хөдөлсөн. Бидний мэдэх Швейцар бол үзэсгэлэнт байгаль, шоколад, бяслаг, газар тариалангаараа гайхагддаг. Очих газар, үзэж харах зүйл маш олон байсан. Би сонголт хийх хэрэгтэй болж, эцэст нь хотын амьдралын талаар илүү ихийг мэдэхээр шийдсэн. Тийм ч учраас би хэд хэдэн хотоор аялсан. Би Базел-Берн-Цюрих-Лозан-Женев хотуудад зочилж, эдгээр хотуудын музей, байгаль, соёл урлагтай танилцах завшаан олдсон. Дэлхийд алдартай Швейцарын уран бүтээлчдийн бүтээлийг хараад үнэхээр сэтгэл хөдөлж, надад ийм сайхан боломжийг олгосон Швейцарын ард түмэнд маш их талархаж байна” хэмээн Тайчар онцлов.

Гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны 8-р сарын 1-ний Швейцарын үндэсний баяраар Чингис хааны музейгээс эхлээд хэд хэдэн удаа, өөр өөр газруудад олон нийтэд толилуулсан. Тухайлбал, Сүхбаатарын талбайд долоо хоног дараа нь Соёлын яамнаас Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гэрэл зургийн долоо хоног үзэсгэлэнд, эцэст нь Ховд, Хэнтий, Дорноговь гэсэн гурван аймагт мөн үзэгчдэд толилууллаа. Ялангуяа аймгуудын сургууль, цэцэрлэгийн ангийнхан үзэсгэлэнг үзэж сонирхсон нь үнэхээр сайхан байсан.