Монгол Улс парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө байгаагийн тод илрэл: Парламентын хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй байдлын талаарх өөрийн үнэлгээ


Questa pagina non è disponibile in italiano. Selezionare una delle lingue seguenti:

Local news, 04.02.2024

Өсөн дэвшиж, хөгжихийг хүсч байгаа аливаа байгууллага, хувь хүний хувьд цаашдын алхам,  хөгжлийн чиглэлээ тодорхойлохын тулд өөрийн нөөц, хүч чадлыг тодорхойлох үнэлгээ хийх нь гарааны цэг байдаг гэдэгтэй хүн бүр санал нийлэх болов уу. 

Монголын болон Швейцарын парламентын төлөөлөл
Монголын болон Швейцарын парламентын төлөөлөл ©ШХА

Харин тэр байгууллага нь үндэсний парламент бол үйл ажиллагаагаа үнэлж дүгнэх, өөрийн үнэлгээ хийх ямар арга хэрэгсэл байж болох вэ?

Эдгээр асуултын хариултыг Олон улсын парламентын холбооноос (ОУПХ) боловсруулсан өөрийн үнэлгээний аргачлалаас олж болно. Энэхүү аргачлал нь улс төрийн тогтолцоо, хөгжлийн үе шатнаас үл хамааран бүхий л парламентад хамаатай, нийтлэг үнэт зүйлс, зарчимд суурилсан юм.

Швейцарын хөгжлийн агентлаг нь хүний ​​эрх, жендэрийн тэгш байдлыг хангах нь жинхэнэ ардчиллын зайлшгүй суурь нөхцөл гэдэгт итгэлтэй байдаг. Мөн эдгээр зайлшгүй суурь нөхцөлийг бүрдүүлэх нь аливаа ардчилсан орны хувьд нийт иргэдийн эрх ашгийг төлөөлдөг байгууллага болох парламентын үүрэг байдаг. Энэ нь яагаад Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсад төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр бие даасан төсөл хэрэгжүүлэх замаар дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай үр дүнтэй хамтран ажиллаж байгааг тайлбарлаж байна.

Парламентууд жендэрийн асуудалд мэдрэмжтэй хандаж, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцоог дэмжсэнээр нийгэм дэх жендэрийн тэгш байдлыг хангах, ардчилсан бүрэн эрхээ хэрэгжүүлэх илүү боломжтой болдог байна. Олон улсын парламентын холбоо "Жендэрийн тэгш байдлыг хангасан, дэмжсэн парламентууд сонгогчдодоо илүү хүрч ажиллах ба илүү хууль ёсны байдаг" гэдгийг онцолсон байна. Швейцарын хөгжлийн агентлагийн хувьд тус улсын ардчилсан хөгжлийн үндэс суурийг улам бататгаж, ардчилсан институци болох Монгол Улсын Их Хуралд итгэх иргэдийн итгэл, үнэмшлийг бэхжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж байна.

Тиймээс Монгол Улсын Их Хурал хүний ​​эрх, жендэрийн тэгш байдлыг хангах зарчим, хэм хэмжээ, механизм хэрхэн хэрэгжиж байгаад өөрийн үнэлгээг хийх талаар тууштай зүтгэл, манлайлал гарган ажилллаж байгаад баяртай байна. Энэхүү өөрийн үнэлгээнд Олон улсын парламентын холбоо болон НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран боловсруулсан аргачлалыг ашиглаж байгаа нь чухал баримт юм.

Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар (УИХТГ)-аас хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төслөөр дамжуулан хэрэгжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, УИХТГ-ын чадавхыг сайжруулах гэсэн үндсэн зорилго маань амжилттай хэрэгжлээ.

Монгол Улсын Их Хурал 2023 оны арваннэгдүгээр сард анх удаа УИХ-ын хүний ​​эрх, жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг хийсэнд бид бахархаж байна. Энэхүү үнэлгээнд Олон улсын парламентын холбооноос НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар болон бусад байгууллагатай хамтран боловсруулсан аргачлалыг ашигласан болно.

Монгол Улсын Их Хурлын түүхэнд болсон энэхүү түүхэн үйл явдлын талаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэхдээ: "Энэхүү үнэлгээ нь Монгол Улсын Их Хурлын түүхэнд анх удаа, дэлхийн улс орнуудын парламентуудын ажиглалт, анхаарлын дор явуулж буй үйл ажиллагаа юм. Мөн хоёр тусдаа агуулгыг нэг дор, уялдаа холбоотойгоор авч үзэж буй онцгой, чухал үйл явдал мөн гэж бид үзэж байна" гэжээ.

Олон улсын парламентын холбооны зөвлөх Мег Манн: "Монгол Улсын парламент бол дэлхийн хэмжээнд хүний ​​эрхийн асуудлаар өөрийн үйл ажиллагаандаа үнэлгээ хийж, дүгнэлт өгсөн анхны парламент гэдгээр байнга дурдагдах болно гэдгийг тэмдэглэх нь зүйтэй" хэмээн онцолсон юм.

Өөрийн үнэлгээний хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд холбогдох тодорхой сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэн, парламентын засаглал дахь хүний ​​эрх, жендэрийн асуудалд олон талаас нь дүн шинжилгээ хийв. Ингэснээр бүтээлч мэтгэлцээнийг өрнүүлсэн ба энэ нь үнэлгээний чанарт эерэг үр нөлөө үзүүлж, үнэлгээ илүү идэвх оролцоотой, ардчилсан байдлаар хийгдсэн юм. Үүний үр дүнд цаашид авах арга хэмжээг оновчтой тодорхойлох боломжийг бүрдүүлсэн.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг: "УИХ-ын өөрийн үнэлгээгээр Монгол Улсад хүний ​​эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд томоохон ахиц дэвшил гаргахуйц шинэчлэлийн талаар олон санаа, саналуудыг дэвшүүллээ. Тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаарах нь нэн чухал" гэв. Энэ нь Үнэлгээний үр дүнд бий болсон олон чухал санаачлагыг парламентын үйл ажиллагаанд тусган, хэрэгжүүлэх баталгаа болж байна.

"Энэхүү үнэлгээний ач холбогдол нь түүхэн үнэ цэнээс гадна парламентын шинэчлэлийн шинэ үе шатыг эхлүүлж байгаад оршиж байгаа юм. Энэхүү үнэлгээ нь 76 гишүүнтэй одоогийн УИХ-ын гишүүдийн тоо 120 болж нэмэгдэн, УИХ-ын бүрэлдэхүүн өөрчлөгдөх зохицуулалтаас өмнө хийгдлээ. Энэ нь байнгын ажиллагаатай парламентын 33 жилийн түүхэнд гарч байгаа томоохон өөрчлөлт юм."

Үнэлгээгээр "Монгол Улсын Их Хурал, түүний үйл ажиллагаанд хүний ​​эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Түүнчлэн дэлхий нийтээрээ хүрэхийг зорьж буй Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад уг бодлого эерэг нөлөө үзүүлнэ" гэж үзлээ.

Мөн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүний ​​эрхэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх аргачлалыг боловсруулан батлуулж, бодит үр дүнд хүрсэн. Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран жендэрийн асуудлаар 10 гаруй сургалт, бодлогын хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.